Бууз, банш, бөөрөнхий мах, котлет авч байгаад нилээн хэдэн сар болж байна. Гэрийн юм шиг сайхан амттай, илүү дутуу амтлагчгүй, цэвэрхэн. Аваад ажиллаж байгаа, ажил хөнгөвчлөөд маш амар. Хүргэлт нь түргэн шуурхай, хамгийн бэст нь шүү.
ТАТУКА · ХАЙРЫН АМТ
Манай буузыг гэр бүлийнхэндээ авч өгдөг ээж, аавууд, ажил дээрээ завгүй хүмүүсийн өөрсдийнх нь үгс. Facebook хуудсанд маань үлдээсэн сэтгэгдлүүдээс хуулж оруулав.
Үнэхээр best of best бүтээгдэхүүнтэй шүү. Завгүй үед яг л гэрийн бууз, банш шиг элдвийн амтлагчгүй, тасархай. Эргэн тойрныхоо бүх хүнд санал болгож байгаа, авсан хүмүүс маань гоёыг нь гайхаад дахин дахин авдаг даа. Манай охин ерөөсөө үйлдвэрийн бууз, баншинд дургүй. Харин ТаТуКа-д бол үнэхээр дуртай, дуусахаас нь өмнө нөөцөлж авахгүй бол болдоггүй ккк. Ийм гоё бүтээгдэхүүнийг бүх хүн мэдээсэй гэж хүсч байна. Өө нээрээ, хүргэлтийн хүн нь их найрсаг, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг нь мэдрэгддэг шүү. Баярлалаа ТаТуКа!
Бууз, банш, бөөрөнхий мах, котлет авч байгаад нилээн хэдэн сар болж байна. Гэрийн юм шиг сайхан амттай, илүү дутуу амтлагчгүй, цэвэрхэн. Аваад ажиллаж байгаа, ажил хөнгөвчлөөд маш амар. Хүргэлт нь түргэн шуурхай, хамгийн бэст нь шүү.
Үхрийн махан буузанд нь хүүхдүүд маань их дуртай. Байнга захиалдаг шүү.
Ширхэг өндөг байхгүй, давснаас өөр илүү дутуу амтлагчгүй амттай, эрүүл заалан, гоё бууз хийдэг. Гэрийн буузнаас дутахгүй, үнэхээр таалагдсан. Бүх л дэлгүүр, үйлдвэрийн банш бууз амсаж байсан, эднийх бэст нь!! Котлет нь бас тасархай. Амжилт хүсье.
Гаднаас авч байсан хамгийн амттай бууз байлаа, баярлалаа.
Хүүхдүүд гэлтгүй өөрсдөө ч булаалдаад л иддэг дээ. Үнэхээр гоё амттай, өөр бууз банш голох гээд л байдаг болчихлоо шүү.
Үнэхээр амттай. Хүүхдүүд маань баншинд нь хамгийн их дуртай. Хүргэлт нь шуурхай, үйлчилгээ найрсаг. Банш, бөөрөнхий мах байнга захиалж авдаг болсон.
Яг гэрийн бууз шиг цэвэрхэн, элдэв амтлагч, тосгүй болохоор таалагдсан. Хэд хэдэн удаа авч хэрэглэсэн, энэ чанараа алдахгүй л байвал байнга хэрэглэнэ ээ. Хүргэлт нь бас шуурхай, найрсаг байсан.
Илүү дутуу амтлагчгүй сайн бууз шүү.
Өөр бууз идэж чадна аа ч байсан, өөрийнхийгөө хүртэл голдог болсон. Өндөггүй бууз нь нээрээ өвөрмөц л дөө. 2 дахь удаагаа авч байна. Ач хүү, хүүхдүүдэд сайхан таарсан байлаа, баярлалаа.
Гэрийн бууз шиг сайхан бууз, банш хийдэг шүү. Манайх өндөггүйг нь сонгож авдаг. Яг л өндөггүй, өөхгүй байдаг даа.
Хоол хийх завгүй үед үнэхээр их ажил хөнгөлдөг. Нэг амтаараа л байдаг бүтээгдэхүүн. Манай хүүхдүүд дуртай иддэг. Заавал авах хүнсний жагсаалтад орсон бэст бүтээгдэхүүн шүү.
Хааяа яг гоё бууз идмээр санагдсан үед элдэв амтлагч юмгүй, гэртээ өөрсдөө хийсэн юм шиг л шинээрээ амттай байдаг шүү.
Бүх бүтээгдэхүүнүүд нь амттай, чанартай. Үнэхээр байнга захиалж хэрэглэдэг дээ.
Гоё шүү, үнэхээр.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.